“Орбита” эмнэлэгт хагалгаа хийлгэсэн иргэн том, жижиг нүдтэй болжээ

0

Хохирогч иргэн: Би 59 дэх хоногтоо хохирлоо барагдуулах гээд хууль дүрмийн дагуу төрийн байгууллагуудаар хандаад явахад аль ч газар дорвитой шийд өгсөнгүй өдийг хүрлээ. 


Би 2019 онд нүдэндээ нулимсны сүвний гэмтэл авснаас болж нүдний ухархай дээр жижигхэн нүх гарсан зөвхөн хүйтэн салхитайд л нулимс гардгаас өөр зовиургүй байсан. Түүнээс хойш таван жил хэвийн ажил хэрэг гүйцэтгэж байгаад 2023 оны нэгдүгээр сарын 06-нд Орбита эмнэлэгт үзүүлтэл хагалгаанд хийхгүй бол болохгүй гэсэн зөвлөгөө өгөөд нэгдүгээр сарын 07-нд хагалгаанд орсон. 


Миний нүдний байдал дээрдээгүй тул 2023 оны дөрөвдүгээр сарын 05-нд дахин хагалгаанд орсон. Мөн долдугаар сарын 04-нд гээд нийтдээ гурван удаа хагалгаанд орсон. Өнөөдрийг хүртэл нэг хагалгаа хийгээд 5-6 сарын дотор асуудалгүй эдгэнэ, бид үргэлжилсэн эмчилгээ хийж байгаа гэж “Орбита” эмнэлгийн эмч нар худлаа яриад байгаа юм.  


Миний зүүн нүд төрөлхийн огт хардаггүй. Ганц хардаг нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо нүд бүрэлзээд, нуухтаад, зовхи минь доошоо унжаад том жижиг нүдтэй болсон. Гоо сайхан болон эрүүл мэнд талаасаа бүрэн хохирч байна. Одоо би өргөдөл бичиж өгье гэхээр гуравдах мөрнөөс бүрэлзээд харагдахаа больсон. Байгаа нүдтэйгээ ноцолдоод л байж байна.


Орбита эмнэлгийн байр суурь намайг ерөнхийдөө доромжилсон байр суурьтай байгаа. Чи явдаг газраараа яв, чи ер нь яахаараа хараа муутай байж ажил хийдэг юм гэсэн утгатай юм ярьж байгаа.


Би өөрөө хөдөө орон нутагт амьдардаг хүн. Хохирлоо барагдуулахын тулд наадмын баяр өнгөрөөгөөд хотод орж ирсэн. Өнөөдрийг хүртэл 59 дэх хоног дээрээ явж байна. Миний ээж настай хүн хөдөө даралт нь ихсээд эмнэлэгт хэвтсэн,  миний хоёр өсвөр насны хүүхэд хичээл сургуульдаа ч явж чадахгүй ажил хийнэ гэж байна. Хэрвээ миний гэр бүл, миний ээжид, миний бие амь нас эрүүл мэндэд хохирол учирвал энэ эмнэлэгтэй холбоотой шүү” хэмээв. 

Эх сурвалж: shuud.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *