БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар авч ирэхээр явна
Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн туслах БНХАУ-д саатуулаагдаад байгаа гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цацагдсан билээ.
Улмаар нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу өнгөрөгч 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, БНХАУ-д очоод царай төрхөө хувиргаад байгаа хүн нь Д.Наранхүү гэгч болохыг бид зарласан.
Д.Наранхүүгийн тухайд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын туслах, төлөөлөгч гэхээсээ илүү тэдэнтэй бизнес, найз нөхдийн хамааралтай байсан гэгдэж буй юм.
Тэгвэл түүнийг урд хөршөөс өөрөө авч ирэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бэлтгэж байгаа аж. Өнөөдөр явна гэх мэдээлэл байна.