Засгийн газар ОХУ-д төмөр замын хос цариг, экспортын асуудлыг хөндөнө

0

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж явахдаа “ОХУ-д удахгүй айлчлах үеэрээ хэд хэдэн асуудал хөндөнө” хэмээн ярьсан. Тэгвэл тэрбээр өөрөө биш Засгийн газрын нэр бүхий гишүүд хойд хөршид айлчлах аж.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн дараах хоёр асуудлыг хөндөнө.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь БНХАУ-д айлчлахдаа Алтанбулаг, Замын-Үүд боомтыг төмөр замын хос царигаар холбох асуудлыг хөндсөн. Эл асуудлыг ОХУ-д ч тавихаар зэхэж байгаа аж. Ингэснээр ДНБ хоёр дахин тэлнэ ач холбогдолтой гэгдэж буй.

Хоёрдугаарт, манай улс ОХУ-аас бараа таваар импортолдог ч, буцаагаад экспортолж чаддаггүй. Тухайлбал, Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна гэсэн тоон мэдээлэл байдаг. 

Тиймээс худалдааны эргэлт шударга бус эл зарчмыг Засгийн газрын хуралдаанаараа эхлээд хэлэлцэж байгаад хөндөх аж. Эл хэлэлцээр амжилттай хийгдвэл малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж энэ салбарт том ахиц гарна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *