Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ
Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл ирүүллээ.
Уг өргөдөл нь Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Төлөөлөгчдийн Танхимын VI хурал 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх агуулгатай байна.