ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “НЭГ ӨНГӨ” МЭДЭЭЛЛИЙН КАМПАНИТ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

0

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлж байна. “Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой.

Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “ХҮЛЦЭХГҮЙ” богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгож байна.

Нэг өнгөөр харилцъя         Нэг өнгөөр хандъя             Нэг өнгөөр Ярилцъя

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *