Банкны ажилтан кассын мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тогложээ
/2023.09.19/: Банкны ажилтнууд үйлчлүүлэгчдийн мөнгөнөөс зарцуулалт хийсэн, шилжүүлж хувьдаа завшсан хэргүүд мэр сэр гардаг.
Тэгвэл манай улсад нэр бүхий банкны ажилтан үйлчлүүлэгчдийн их хэмжээний мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглосон хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тогтлоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээлэлд үндэслэн тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: ЦЕГ