Ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул ажилд нь эргүүлэн томилсон
УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмааг эргүүлэн ажилд томилсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж байгаа тул дараах тайлбарыг хийж байна. Л.Янжмаа нь ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсний дагуу шуурхай очиж шалгахад ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан юм. Хууль хяналтын байгууллагаас буруутай нь тогтоогдоогүй тул УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хуралдаж Л.Янжмааг эргүүлэн ажилд нь томилохоор шийдвэрлэсэн болно.
Эх сурвалж: УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс