УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ. Түүнийг Хан-Уул дүүргийн нэгэн зочид буудалд байхад нь саатуулж, эрүүлжүүлэх байр руу дөнгөж сая авч явсан байна.
Хохирогч иргэн М оюутан бөгөөд өнөө өглөө Цагдаагийн газар гомдол гаргажээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан ба Улсын дээд шүүхээс тус ялыг хэвээр үлдээн шийдвэрлэж байсан билээ.
Тэрбээр нэг жил гаруй хоригдоод улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр магадлангийн хурлаар орж, суллагдаж байв.