Олон нийтийн сүлжээнд “Удган бөө” гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Ю нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ

0

“Удган, бөө” гэх нэрээр олон сүлжээнд бичлэг нийтэлдэг иргэн Ю-ыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтэн эмчлүүлсэн талаар албан бус эх сурвалж мэдээллээ. 

Тэрбээр өөрийгөө“Удган бөө Ю…” хэмээн тодотгодог байна. Улмаар тэрбээр улс төр, байгаль дэлхийн үзэгдлийг урьдчилан тааж, мэддэг онгод сахиустай хэмээн цахим сүлжээнд шууд бичлэг нийтэлдэг ажээ. Ингэхдээ элдэв хараал, ёс бус үг хэллэг хэрэглэдэг байна. Тиймээс зарим иргэд түүнийг “Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй байж магадгүй” гэдгийг тодотгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай” гэх байр суурийг ч илэрхийлдэг байна. Мөн тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд М.Бадарчийг онгод сахиусныхаа тусламжтайгаар түрүүлгэсэн” хэмээн олон нийтийн сүлжээнд ярьж, бичлэг хүртэл хийжээ.

Тэгвэл ямартай ч “Удган, бөө” гэх нэрээр олон сүлжээнд бичлэг нийтэлдэг иргэн Ю нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлдэг байж магадгүй байна. Олон нийтийн сүлжээнд зарим иргэн үзэл бодлоо янз бүрийн байдлаар илэрхийлж, түүнд нь итгэх иргэд ч байдаг. Аливаа мэдээлэлд иргэдийг шүүлтүүртэй хандахыг бид анхааруулж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *