МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөгч Ш.Мөнхсайхан гэж хэн бэ?
МҮХАҮТ нь Монгол Улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл эрхэлж буй 180,000 ААН-ийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, бизнесийн орчныг олон олон боломжуудаар нэмэгдүүлэх чадвартай үндэсний хэмжээний төрөөс хараат бус цорын ганц байгууллага юм.
Тэгвэл тус байгууллага нь 21 дэх их хурлаа хуралдуулж, Танхимын Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө сонгох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчид ямар эрхмүүд нэр дэвшиж байгааг харахад ширүүхэн өрсөлдөөн болж байгаа бололтой. Эдгээр эрхмүүдийг харахад нам, улс төрийн болон Монголын бүхий компаниудын төлөөллүүд нэр дэвшсэн харагдаж байна. Эдгээрийн дунд нэгэн “Битүү морь” яваа нь Ш.Мөнхсайхан гэх нэгэн бий.
Тэрбээр аль нэг НАМ, БҮЛЭГЛЭЛД харъяалагдаггүй. Бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах нэгэн бололтой.
Ш.Мөнхсайхан гэж хэн бэ?
Тайжууд овгийн Шайрийнямбуу овогтой Мөнхсайхан нь бизнесийн салбарт тасралтгүй 18 жил 10 гаруй бизнесийн салбарт ажиллажээ. Энэ хугацаанд аль нэгэн намын гишүүнчлэлгүй, улс төр, төрийн албанд алба хашиж байгаагүй гэнэ. Иймээс энэ сарын 20-нд болох МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдвэр гаргажээ.
Тэрбээр “Миний бие дотоод болон гадаад улсын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн олон шинэ боломжуудыг нээж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулж, үндэсний компаниудын нэр хүндийг олон улсын тавцанд гаргах ГҮҮР болж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Хэрвээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол залуу хүний эрч хүч, эрдэм мэдлэг, ур чадвараа ашиглан оюунлаг, чадварлаг боловсон хүчний багийг бүрдүүлж, “БИ БИШ БИД БҮТЭЭДЭГ” гэх зарчмаар үндэсний компаниудын дуу хоолойг нэгтгэж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдийн таатай орчин, тэгш боломжийг бий болгохыг тэргүүн эгнээнд эрхэм зорилгоо болгон ажиллана.
Өчигдрийн туршлагаас сургамж авч, өнөөдрийн үйлийг үргэлжлүүлэн маргаашийн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх итгэлээр дүүрэн сэтгэж, ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ гурван үеийн хэлхээсийг эрхэмлэн ажиллах болно.
Улс орон төдийгүй, дэлхий нийтээрээ амаргүй цаг хугацааг туулж байгаа энэ үед иргэнийхээ үүргийг ухамсарлан өөрийн мэдэх, чадах туршлагадаа тулгуурлан эх орныхоо үндэсний баялаг бүтээгчидтэй хамтран бэрхшээлийг боломж болгон хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө нэр дэвшиж байна.
Залуу хүнд итгэдэг-хариуцлага хүлээлгэж, ачаа үүрүүлдэг ШИНЭ ЦАГ Монгол улсад ирсэн гэж итгэдэг. Ийм ч учраас миний бие МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг минь дэмжиж, хүч өгч хамтран ажиллахыг хичээнгүйлнэ.
Биеийн амрыг харж хойшоо суулгүй, олон бэрхшээл дунд Улс төрийн мөнгөтэй бүлэглэлүүдийг сөрж, МҮХАҮТ хэмээх үндэсний хэмжээний өрхийг толгойлж чадна гэсэн хувь хүнийхээ итгэл үнэмшлээр үндэсний компаниудынхаа өмнө Тэгш сонголт-Өргөн боломжийг бий болгохын төлөө нэр дэвшиж байгаа” гэжээ.