Эрчим хүчний сайд БНХАУ-д айлчлах үеэрээ цуг явсан 3 хүний тийзний зардал болох 8,6 сая төгрөгийг “Эрчим хүчний үндэсний төв“-өөс гаргуулжээ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д айлчилсан. Энэ үеэр түүний ажлын хэсэгт цуг явсан 3 хүний нислэгийн мөнгийг “Эрчим хүчний үндэсний төв”-өөс гаргажээ.
Нийт нислэгийн тийзний зардал нь 8,6 сая төгрөг болсон бөгөөд “Эрчим хүчний үндэсний төв” нь сайдын айлчлалын зардлыг гаргах заалт байхгүй аж.