Дипломатч, Элчин сайд асан С.Хүрэлбаатар тэнгэрт дэвшжээ

0

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатар өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр тэнгэрт дэвшжээ.

Тэрээр 1951 оны аравдугаар сарын 17-нд төрсөн. Япон улсад хоёр удаа, мөн БНАСАУ-д онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч юм. 

Тодруулбал, 

  • 1976-1981 Гадаад харилцааны яамны Азийн газрын ажилтан. Энэ үедээ Япон улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд томилогдон орчуулагчаар 2 жил ажилласан.
  • 1981-1987 онд БНМАУ-ын Япон улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1987-1989 онд БНМАУ-ын ГЯЯ-ны Азийн газрын 2-р нарийн бичгийн дарга
  • 1991-1996 онд ГХЯ-ны Ази-Африкийн газрын дарга
  • 1997-2001 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2002-2005 онд Монгол улсын ГХЯ-ны бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөх
  • 2005-2008 онд Монгол улсын ГХЯ-ны Азийн газрын дарга
  • 2008-2011 онд Монгол улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2012-2017 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус, тус ажилласан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *