Налайх дүүрэгт өвс, тэжээлийн фонд бүрдүүлэх ажил 90 хувьтай байна

0

Налайх дүүргийн хэмжээнд давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн. Давс, бодисын чанар шаардлага хангасан хэвийн байна.

Энэ сарын 5-ны өдөр “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ техникийн үзлэг хийж, цас орж, гулгаа үүссэн үед ашиглагдах техник хэрэгслийн бэлэн байдлыг бүрдүүлж ажиллалаа.

Үзлэгийн үеэр автогрейдер 1, ковш 1, давс бодис цацах тусгай зориулалтын авто машин 1, вовкат 2, трактор 2 гээд нийт 7 автомашины бэлэн байдлыг шалгалаа. Түүнчлэн төхөөрөмж бүрийг жолоочтой болгох, өвлийн их ачааллын үеэр доголдолгүй ажиллах, бүх техник тоног төхөөрөмжийг ариутгах үүрэг даалгаврыг өгсөн байна.

Налайх дүүргийн өвс, тэжээлийн фонд бүрдүүлэх ажил 90 хувьтай байгаа бөгөөд 2024-2025 оны өвөл тус дүүргийн нутаг дэвсгэрт 773 малчин, мал бүхий өрхийн 43752 толгой мал өвөлжиж, 5 малчин өрхийн 386 толгой мал Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт оторлох судалгаа гарчээ. Тиймээс тус дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд байсан 350 шуудай улаанбуудай, 360 шуудай хивгийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулж, 70 малчинд хүлээлгэн өглөө.

Түүнчлэн малчин, мал бүхий иргэд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 914.6 тонн өвс, 8 тонн гар тэжээл, 72 тонн ногоон тэжээл, 2.52 тонн давс хужир, 75.22 тонн үйлдвэрийн тэжээл, 0.43 тонн дарш, ногооны хаягдал бэлтгэсэн. Вакцинжуулалт, угаалга  туулгад мал сүргийг бүрэн хамруулж, малчдыг өвөлд бэлтгэх ажил 96 хувьтай байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн автобуснуудын улирлын засвар үйлчилгээг хийж, өвлийн үйлчилгээнд бэлэн болгох ажил 90 хувьтай байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *