БНХАУ-ын зочид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцжээ

0

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны урилгаар 2023 оны есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Жөжян мужийн “Ханжөү ган төмөрлөгийн групп” компанийн ТУЗ-ийн дарга Жан Лимин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж ажиллалаа.

Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монгол Улсад төмрийн хүдрийг ашиглан гангийн үйлдвэр барих, урд хөршөөс төмрийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, урьдчилсан санал дүгнэлт гаргах үүрэгтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *