Яармагийн иргэд нэгэндээ “Дайгдана”
Хотын түгжрэл ялангуяа Яармаг чиглэлийн авто замын түгжрэл үе үеийн Хотын дарга нарын “толгойны өвчин” болсон. Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр хотын түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсэргээрээ нэмэгдсэн. Тийм учраас Хотын дарга Х.Нямбаатар авто машины тоог бууруулахын тулд өдөр бүр нэг чиглэлд зорчдог иргэд нэгэндээ дайгдаж зорчих санаачлагыг гаргасан.
Тус санаачлага хэрэгжиж “UBCap” онлайн такси үйлчилгээний компаниас нэг чиглэлд өдөр бүр явдаг автомашинтай хүмүүсийг технологийн шийдлээр холбох ажлыг эхний ээлжинд Яармаг чиглэлд хийхээр болжээ.
Тиймээс Яармагт амьдардаг хувьдаа тээврийн хэрэгсэлтэй жолооч нар “UBCab Дайгдъя” үйлчилгээнд бүртгүүлж их хотын түгжрэлийг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой юм. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Үүний дагуу Засаг даргын Тамгын газар /2024.08.08/-д бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүсэн билээ.
Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тардаг. Тиймээс түгжрэлийн оргил ачаалал нь 18:00 цагт эхэлдэг байна.
Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудалтай нүүр тулсан. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирдэг байна.