Төмөр замын өртөөний албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

0

Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн гэмт хэрэг, авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөл, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газартай хамтран 2023 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.   

Сургалтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөө, Дархан-Уул аймгийн Дархан өртөө, Орхон аймгийн Эрдэнэт өртөөний албан хаагчдыг хамруулж, авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтууд сэдвүүдээр мэдээллийг хийж, Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн ном, гарын авлагыг түгээж ажиллалаа.

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, замын хөдөлгөөний дүрмийн сургалт, залилах болон цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг, шалтгаан, нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн дагаж мөрдөж ажиллах талаар нэгдсэн сургалтын явцад оролцогчдод танилцуулж хэлэлцүүлэг хийв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *