Дөрвөн хүүхдийн асуудалд хамтарсан баг ажиллаж байна

0

Цахим орчинд бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн дүрс бичлэг тархаж, олны эмзэглэлийг төрүүлээд байна. Тус асуудлыг шалгахаар хамтарсан баг гаргасан байна. 

Тус бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан иргэн Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна. 

Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол “ekids” цахим хуудсаар дамжин “Internet Watch Foundation/IWF/”-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалав. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *