Эмэгтэй 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

0
985006a8c45627356c9c45c714aacef7

Олон улсын сагсанбөмбөгийн холбооны /FIBA/ 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөхөд ганцхан тоглолт үлдээд байна.

Саяхан өндөрлөсөн эмэгтэйчүүдийн тэмцээний шигшээ тоглолтод Недерландын баг Монголын шигшээ багийг хожиж түрүүллээ. Гэсэн ч манай баг олимпын төрлийн багийн спортоор ДАШТ-ээс анх удаа медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүлсэн юм. 

Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Мөнхсайханы Цэрэнлхам, Нямжавын Нандинхүсэл нарулсынхаа нэрийг дуурсгаж, түүхэн амжилтын эзэд болцгоолоо.  Польшийг хожсон Канадын баг хүрэл медаль хүртэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *