П.Сайнзориг: Улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан

0

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр мэдээлэлдээ:

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Яг ямар асуудлаар хандаад эрхээ сэргээлгэнэ гээд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна. Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Хуучин хувцсандаа авч орох асуудал байсан. Одоо шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй гэсэн юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *