Цахилгаан тамхийг хуульчилж, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2023 оны намрын чуулган ирэх 7 хоногт эхлэх гэж байна. Намрын чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудын дунд Тамхины хяналтын тухай хууль багтсан. Тус хуулийг ЭМЯ-ны зүгээс өргөн барих бөгөөд тамхинд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлэх, цахилгаан болон халаадаг тамхийг хуульчлах ажээ.
Хуулийн төсөлд тусгаснаар цахилгаан тамхийг онцгой албан татвар тогтоож, дотоод орчинд татуулахгүй байх заалтууд нэмж оруулахаар төлөвлөжээ.
Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар цахилгаан тамхийг тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдээр борлуулах ба янжуур болон халаадаг, цахилгаан тамхийг зөвхөн 21 нас хүрсэн хүнд иргэний үнэмлэх шалгаж байж худалдаалдаг журам оруулж магадгүй байна. Ингэснээр өсвөр үеийнхний дундах тамхидалтыг хянах, тархалтыг бууруулах боломжтой юм байна.
Мөн дээрх зохицуулалтаар тамхи нууж зардаг болон насанд хүрээгүй хүүхдүүдэд янжуур тамхи ширхэглэж байгаа хууль бус худалдааны асуудлуудыг шийдэх бодитой өөрчлөлт хийж байгаа юм.
Монгол улсад анх 2005 онд “Тамхины хяналтын тухай хууль” батлагдсанаас хойш нийтдээ 8 удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан байна.