Зүсээ хувилгасан гэх Д.Наранхүү гэгчийг АТГ-аас саатуулжээ

0

Сүүлийн үед зүсээ хувилгаж, гадаадад зугтсан гэх Д.Наранхүүгийн талаарх мэдээлэл олны анхаарлыг татах болсон. Тэгвэл түүнийг өчигдөр/2023.09.26/ Замын-Үүдээр оруулж ирж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолсон. Харин өнөөдөр түүнийг АТГ-ын баривчилж, саатуулсан аж. 

Д.Наранхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлагдсаны маргааш буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд БНХАУ руу гарч зугтсан байдаг.

Д.Наранхүү гэгч нь “Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдож байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Д.Ариунболд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарын хамсаатан гэгдэж буй. Учир нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг ажиллаж байх үеэс эхлэн 10 гаруй компанийн, 500 автомашинаар долоон жил нүүрс зөөсөн хэмээн үзэж байгаа аж.

Ямартай ч түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирч, саатуулсан бөгөөд түүний мэдүүлэг Д.Ариунболд, Ш.Раднаасэдээс эхлээд олон хүнийг хөлдөө чирэх үү гэх асуултыг үлдээгээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *