Ж.Сүхбаатар: Эрүү шүүлт доор ажиллаж байгаа мэт мэдрэмж надад төрдөг байсан…

0

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийн, огцорч буйгаа зарлав.

Энэ үеэрээ тэрээр: “Миний хувьд сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулаад байр сууриа илэрхийлж байна. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Улстөрч хүний хувьд ёсзүйн хариуцлага хүлээж энэ шийдвэрийг гаргаж байна. Анх энэ албан тушаалд томилогдоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс удаа дараа МАН ёсзүйн өндөрлөг дээр байх ёстой гэдэг зүйлийг хэлж байсан. Би өөрөө ч хууль тогтоогч, Засгийн газрын гишүүний хувьд энэ байр суурь дээр байсаар ирсэн.

Нэг жил гаруй хугацаанд тодорхой асуудлуудыг хариуцаж ажиллаа. Миний хувьд эрүүгийн шинж чанартай хэрэгт холбогдох үйлдэл гаргаагүй.

Хэн нэгэн даргын юм уу иргэний яриад байгаа шүүмжлэлийг тойроод асуудал шийдэгдэхгүй. Болж байгаа үйл явдал дээр Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр маш зөв байгаа учраас би үүнийг ойлгож Засгийн газрын багт энэ хүнд албыг үргэлжлүүлж хийсэн юм. Ажлаа өгөх сэдэл, санаа бодол олон удаа тохиолдож байсан.

Заримдаа эрүү шүүлтэнд ажиллаж байгаа мэт мэдрэмж ч төрдөг байсан. Гэхдээ би бусдад зоригтой, шантрахгүй байхыг заадаг байсан хүн. Тийм учраас өөрөө эцсийн мөч хүртэл нэр хүнд, хичээл зүтгэл минь талаар болсон ч дуустал нь явах ёстой гэж бодсон.

Гэсэн ч хамгийн чухал энэ ажил маань нийлүүлэлтийн процесс, нийлүүлэгч тал дээр хяналт тавьж чадаагүй гэдэг байдлаар асуудал яригдаж байгаа нь хүнд байдал үүсгэлээ. Мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийх ёстой. Зарим хүмүүсийг би баярлуулж магадгүй. Бид нарын өрөөсөн дугуй байна шүү дээ гэж. Үгүй. Энэ ажлыг би өөрийн хүслээр хийе гэж гүйхгүй нь ойлгомжтой. Нийслэл хотын балгыг би өөрөө олон жилийн өмнө ярьсан хүн. Үүнийг арилгах ажилд оронгуутаа өөрөө буруутан болж яваа. Гэхдээ хэн нэгэн хүн өөрийгөө золиослож, зүтгэж байж тэр ажлууд шийдэгдэх ёстой. Хулгай болон бусад ямар нэгэн асуудлууд бүгд мөртэй. Тэр асуудлууд нь гарч ирэх ёстой. ” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *