DOTA 2: Монголын шигшээ баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

0

Өчигдөр дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөлөө.

Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв. Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ.

Ийнхүү монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртлээ. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “IHC Esports” баг хэсгийн шатандаа Узбекистаныг хожсон ч Мьянмарт ялагдаж, улмаар гурван баг оноо тоолон Монгол хэсгээ тэргүүлэв. Тэд хасагдах шатанд Казахстаны хүчирхэг багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд Киргизийн багийг 2:0 гэсэн харьцаатай буулган авсан юм. 

Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтжээ. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажиллажээ. 

Энэ удаагийн Азийн наадамд Dota2 тоглоомын төрөлд манай улсыг төлөөлөн оролцож байгаа тоглогчид нь IHC E-sports багт харьяалагддаг. Өнгөрсөн сард болсон IESF World Esports Championships тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцохдоо аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *