“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдааны бүртгэл эхэллээ

“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдаан Улиастай хотод болно. “Завхан Даян
дэвжээ”-ний нээлтэд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 18-ны
12.00 цагаас Завхан аймгийн Улиастай хотод болно.
Тус барилдааны түрүү бөх 15 сая төгрөг, үзүүр бөх 8 сая төгрөг, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 2
сая 500 мянган төгрөгийн бай гардах бөгөөд Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж
байна.
Завхан аймгаас гаралтай бөхчүүдийг нэгтгэсэн “Даян бөхийн дэвжээ”, “Завхан бөхийн дэвжээ” ТББ-
ууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд нэгдэж “Завхан Даян” бөхийн дэвжээг байгуулсан билээ.
Шинэ дэвжээний нэрэмжит хүчит бөхийн барилдааныг ТВ9 телевизээр орон даяар шууд дамжуулан
үзүүлэх аж.
Бөхийн барилдааны бүртгэл 2025.05.13-наас Үндэсний бөхийн холбооны цахим бүртгэлийн
системээр эхэлжээ.