АТГ-ын нэгжлэгээр маш их хэмжээний допинг илэрч, холбоотнуудаа нэрлэж эхэлжээ

0

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан байранд яг одоо АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар бид мэдээлсэн. 

Түүнээс гадна Биеийн тамир, спортын улсын хорооны алба, хэлтсийн удирдлагуудын гэр, албан өрөөг мөн нэгжжээ. Ингэхэд тус хорооны дарга нарын гэр, ажлын байрнаас их хэмжээний допинг илэрсэн байна. Улмаар допинг нийлүүлдэг эмч, холбоотон, сүлжээний хүмүүсээ ч нэрлэж эхэлсэн байна. Тухайлбал, хориотой эмийн жагсаалтад багтсан эм, тариаг оруулж ирдэг нэр бүхий тамирчид, спортын эмч нарын гэрээс ч их хэмжээний бодис илэрсэн байна. 

Ийнхүү Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ, Допингийн эсрэг үндэсний төв, спортын салбарынхныг тойрсон допингийн асуудал өндрөө авч, тэдний сүлжээ задарч эхлэв бололтой. 

Мэдээлэл хүргэхэд Олон улсын допингийн эсрэг үндэсний төв/WADA/-ийн салбар хороо болох Монголын үндэсний допингийн эсрэг төв/Монада/гэх байгууллага, ВАДА зэрэгт манай улсын Загсийн газрын 1,2 тэрбум төгрөг төлөөд байгаа бөгөөд дахин мөнгө төлөх ч шаардлага үүсээд байгаа юм. Улмаар Монголын тамирчид ирэх олимод цагаан туган дор оролцох эрсдэл үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн билээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *