Х.Тэмүүжин: МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орох гэж яарч байна

0
unnamed (3)

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд
УИХ-д өргөн барихаар тогтсон. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х. Тэмүүжингээс тодрууллаа.

Тэрбээр, “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал явж л байсан. Албан ёсны цаас нь ирэхээр ямар
үндэслэлээр, ямар томъёололоор орж ирэхийг нь мэдэж байж л хариу өгнө. Одоо ямар тааж мэддэг
лам байгаа биш.
Ер нь УИХ-д ямар бичиг орж ирэхээс үл шалтгаалан АН хамтарсан Засгаас гарна гэдэг байр сууриа
илэрхийлчихсэн. МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орох гэж яарч байна. Энэ зодоонд Ардчилсан
нам хамаагүй.
Ерөнхий сайдын асуудлаас үүдэн засаглал хямарсан зүйл байхгүй. Энэ зөвхөн Монгол Ардын намын
л зодоон. Зүгээр л сандал суудалд дуртай, төрийн мөнгөнд шунасан хүмүүсийн л ярьж байгаа
асуудал” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *