Сэрэмжлүүлэг: Тахилтын замд дахин зам тээврийн ноцтой осол гарчээ

0

Хурд хэтрүүлж, сонор сэрэмжгүй зорчиж байгаатай холбоотой ойрын өдрүүдэд зам тээврийн осол гарах нь ихэссэн. Тодруулбал, өчигдөр /2023.10.02/ 19:30 цагт 33 настай эмэгтэй зургаан настай хүүхдийн хамт явган хүний гарцаар гарахдаа мөргүүлж гэмтсэн байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тус ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж байгаа. Явган зорчигчид гарцаар гарч байхдаа мөргүүлсэн. 33 настай эмэгтэй, хүүхдийн хамт зорчиж байсан” гэлээ.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 2-ны 19:33 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын дөрөвдүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг 5 настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэв.

Камерын бичлэгнээс харахад Тахилтын тухайн зам гэрэл дохиогүй явган хүний гарцтай байсан бөгөөд жолооч явган зорчигчдыг зам хөндлөн гарах үеэр хурд хэтрүүлж явж байсан байна. Учир нь эмэгтэй, хүүхдийн хамт машинд мөргүүлэхдээ хол шидэгдсэн болох нь дүрс бичлэгт үлджээ.

Эх, хүүхдийн биеийн байдлын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодруулж, мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *