АТГ-аас Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч Б-ын өрөөнд нэгжлэг хийж, компьютерыг нь хураан авчээ
АТГ-аас Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд яг одоо нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн албан тушаалтан нь Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эмнэлгийн албаны дарга, спортын анагаах ухааны эмч Б гэгч байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн эмчийн өрөөнөөс мөрдөгчид компьютер зэрэг шаардлагатай бичиг баримт, тоног төхөөрөмжийг хураан авсан байна. Тухайн спортын анагаах ухааны эмч Б гэгч нь өдгөө гаднын улсад зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээнд баг тамирчдын хамтаар явж байгаа гэх мэдээлэл байгаа юм.