“Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

0

Монгол Японы эмнэлгийг түшиглэн “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Багш нар эхлээд өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм.

Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах юм.

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар зургаан багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээг аваад байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *