Н.Учрал: Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болохоор ажиллаж байна
Дэлхийн сансрын долоо хоногийн хүрээнд “Сансар судлал” сэдэвт шуудангийн шинэ марк болон анхны өдрийн дугтуйн нээлтийн ёслол Зайсан хилл цогцолбор дахь Дүдү шинжлэх ухааны музейд өнөөдөр болов.
Энэхүү “Сансар судлал” сэдэвт дөрвөн нэр, нэг блок маркт сансар судлалын дэвшилтэт техник, технологи бүхий төхөөрөмж, станц, телескоп, хөлөг, ровер дүрслэн харуулжээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал оролцсон ба тэрээр: “Манай Улс Сансрын үндэсний зөвлөлтэй. Сансрын үндэсний зөвлөлийг би хариуцаж ажилладаг. Сансрын хиймэл дагуулыг 1959 онд хүн төрөлхтөн бүтээж, бүх мэдээллээ гар утаснаас авдаг болсон. Малчид зарим газар интернэтэд орж чаддаггүй. Тиймээс Монголын хаана ч явсан интернэтэд орж, утсаар ярьж чаддаг болох ёстой. Монгол Улс өөрийн гэсэн үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтарч бүтээхээр ажиллаж байгаа. ” гэв.