Хүүхдээ гадаа тоглуулахаас өмнө агаарын чанарын индексийг шалгаж байхыг зөвлөв

Агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-
ээс хүргэлээ.
Энэ талаар НЭМҮТ-ийн ЭША НЭМ-ийн доктор О.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Дотоод орчны
агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд гэртээ утаат, vape гэх мэт
төрлийн тамхи татахгүй байх хэрэгтэй.
Үүнээс гадна зуух яндангийнхаа битүүмжлэлийг сайтар анхаарч, стандартын шаардлага
хантасан зуухыг ашиглах, мөн яндангаа тогтмол хөөлөх, агаарын чанарын индексээ ашиглан
агаар сэлгэлт хийх естой.
Агаарын чанарын индекс шар болон ногоон өнгөтэй байгаа тохиолдолд цонхоо онгойлгож агаар
салгалт зайлшгүй хийх нь чухал.
Өвлийн улиралд гэр, байшингаа сайтар дулаалж, гэртээ агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг
тоттмол хэрэглэх заилшгүй шаардлагатай байгаа.
Мөн цонхондоо PМ2.5 тоосонцрыг шүүдэг цонхны шүүлтүүрүүдийг байрлуулж болно. Үүнээс
гадна дотоод орчиндоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатай. Мөн хүүхдийнхээ гарыг
тогтмол угаалгах, өөрөө хүүхэдтэйгээ харьцах тоолондоо гараа тогтмол угаах хэрэгтэй.
Хоол ундны тухайд илчлэг сайтай хоол хүнсийг зөв ашиглахыг зөвлөлөө. Унтаж амрах, хүүхдүүдийг
тогтмол вакцинжуулалтад хамруулах нь зүйтэй.
Томуу, томуу төст өвчний вакциныг ес, аравдугаар сард улирал бүрд хийлгэх шаардлагатай. Мөн
хатгалгааны вакциныг хийлгэх хэрэгтэй” гэв
“Гарахаасаа өмнө агаарын чанарын индексийг ашиглаж сурах хэрэгтэй”
Үргэлжлүүлэн “Гадаад орчинд бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэвэл бид гарахаасаа өмнө
агаарын чанарын индексийг ашиглаж сурах хэрэгтэй.
Agaar.mn сайтад агаарын чанарын мэдээллийг тогтмол оруулдаг. Ногоон болон шар өнгөтэй
байгаа тохиолдолд гадуур гарах ажлуудаа төлөвлөх эсвэл хүүхдээ гадаа агаарт гаргахыг зөвлөе.
Хэрвээ агаарын чанарын индекс муу үзүүлэлттэй бол шүүлтүүртэй амны хаалт зүүх
шаардлагатай.
Хүүхдэдээ ч мөн адил амны хаалтыг тогтмол зүүлгэх ёстой. Үүний зэрэгцээ хүүхдүүдээ аль
болох зам дагуу тоглуулахгүй байх, хүүхэд гадаа тоглуулах гэж байгаа бол агаарын чанарын
индексийг шалгах хэрэгтэй” гэв