ОХУ: Цахилгааны үнийг нэмнэ, хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ зогсооно

0

Оросын мэдээллийн агентлагууд аравдугаар сарын 1-ээс экспортын шинэ татвар ногдуулах хууль хүчин төгөлдөр болсноор ОХУ-ын төрийн эрчим хүчний ИнтерРАО холдинг зарим орны хэрэглэгчдийн цахилгааны үнийг долоон хувиар нэмэх талаар мэдээлжээ.

Тэгвэл энэ өсөлт Хятад, Монгол, Азербайжан болон салан тусгаарласан Гүржийн Өмнөд Осетийн бүс нутагт хамаарна гэж ИнтерРАО-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Александра Панина мэдээлсэн байна. Мөн Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ИнтерРАО-гийн мэдэгдлийг иш татан, эрчим хүч импортлогч орнуудаас ойрын өдрүүдэд хариу ирүүлэхийг хүлээж байгаа. Хэрэв эдгээр улсууд экспортын тарифын өсөлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлах эсвэл зогсоох арга хэмжээ авна гэж мэдээлжээ.

ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт газрын тос, байгалийн хий зэрэг өргөн хүрээний бараанд рублийн ханштай холбоотой экспортын татвар ногдуулах болсноо зарлаад байв.

Эх сурвалж: Reuters

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *