Б.Энхбаяр: Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэх ёсгүй.
Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт ялын дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ялын бодлоготой. Ялангуяа зураг, дүрсээр нь олон нийтэд түгээх нь хүүхдэд эрсдэл дагуулна. Асуудлыг ярьснаараа гаж донтнуудад сэдэл өгдөг. Миний бие дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа хүүхдийн хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох шаардлагатай гэж ярьдаг байсан. Ийм гэмт хэргийн талаар олон нийтээрээ шуугисны дараа бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг огцом өсдөг. Бага насын хүүхдийг хүчирхийлнэ гэдэг бол сэтгэцийн өвчин. Эрүүл хүний хийх зүйл огт биш. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол магадлангаар сулладаггүй байхыг дэмжинэ.