ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXV ДУГААР ЭРДМИЙН ЧУУЛГАН ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0

Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвтэй хамтран гэмтэл согог судлалын XXV дугаар Олон улсын эрдмийн чуулганыг “Эрүүл иргэн-Эрсдэлгүй үйлчилгээ” уриан дор 2023 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус чуулганы нээлтэнд Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нар нийт оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ удаагийн чуулганд ОХУ, Энэтхэг, Герман зэрэг орны эрдэмтэн, профессор, судлаачид болон нийслэл Улаанбаатар хот, орон нутгийн нийт 160 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн, судлаачид оролцож байна.
Чуулганаар гадаадын зочин профессорын дөрвөн илтгэлээс гадна дотоодын эмч, судлаачдын 19 илтгэлийг хэлэлцүүлж буй бөгөөд эрдэмтэн, судлаачдын 51 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарах юм.
Түүнчлэн “Шилдэг эмнэлзүйн судалгааны ажил /илтгэл/ I, II, III байр, “Шилдэг case report” төрөлд /ханын илтгэл/ I, II, III байр, 2023 оны “Гэмтэл согогийн шилдэг мэс засалч”, “Шилдэг залуу мэс засалч”, “Орон нутгийн гэмтэл согогийн шилдэг мэс засалч”, “Шилдэг судлаач эмч” зэрэг номинацид салбарын шилдгүүдээ шалгаруулах юм.
Гэмтэл согог судлалын Олон улсын эрдмийн чуулганд оролцож байгаа нийт эмч, судлаач, эрдэмтэн, багш нартаа амжилт хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *