“Найман ишигний” гэх хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлажээ

0

“Найман ишигний” гэх хэрэг буюу олон тооны мал хулгайлсан гэх иргэдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүх хурлын шийдвэр гарч, тус хэргийн найман ишигний хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, зорчих эрх хязгаарлах ял оноожээ. Тодруулбал, Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг 6 сар, шүүгдэгч Б.Д-г 1 сарын хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.

Хэргийг эргэн сануулахад анхан шатны шүүхээс Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулаад байсан юм. Гэвч олон тооны мал биш хонь нийлэх үед андуурал гарч, найман ишиг дутсан гэх асуудлыг шүүгдэгчийн зүгээс гаргаснаар энэ хэрэг олны анхааралд өртөж, өнөөдөр ийнхүү шүүх хуралдаан болсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *