Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч байсан Л.Данзанноров МӨХ-ны ерөнхийлөгч болов

0

Монголын өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал өчигдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр болсон билээ.

Тус хурлаар,

  • Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурлын тэргүүлэгчдийг сонгох ажиллагаа
  • Тооллогын комисс байгуулах
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурлын дэгийн төслийг танилцуулж, батлуулсан юм.

Түүнчлэн тус холбооны Хяналтын, Мэргэшлийн, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2020-2023 оны тайлантай танилцах гэх мэт хэд хэдэн үйл ажиллагаа болжээ.

Холбооны их хурлын хоёрдугаар хэсэгт ерөнхийлөгчөө сонгох сонгууль болж, түүнчлэн Хяналтын, Мэргэшлийн, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй танилцсан байна.

Тэгвэл Монголын өмгөөлөгчдийн холбооны олонхын саналаар Л.Данзанноровыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.

Ташрамд дурдахад, тэрбээр өнгөрсөн жил Олимпын аварга Н.Түвшинбаяр болон 2018 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хэргийг өмгөөлж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *