Монгол Улс цаазаар авах ялыг сэргээх БОЛОМЖГҮЙ

0

/2023.10.9/ Сүүлийн үед сошиал хуудсуудаар “Цаазаар авах ялыг сэргээнэ, сэргээхгүй” гэж ихээхэн мэтгэлцэх болов.

Сонирхолтой нь, Монгол Улс цаазаар авах ялыг сэргээх боломжгүй болсон юм.

Учир нь, Монгол Улс НҮБ-ын Иргэний болон Улстөрийн эрхийн тухай олон улсын пактын II протоколд нэгдэн орсон. Улмаар 2012 оноос Монгол Улсад цаазын ял хэрэгжүүлэхийг түдгэлзэж, 2015 оны арванхоёрдугаар сараас эхлэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар цаазаар авах ялыг бүрмөсөн хассан юм.

Энэ бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлага байв. Хэрэв энэ протоколоос татгалзъя гэвэл НҮБ-ын гишүүн улс байхаас татгалзахтай агаар нэгэн зүйл болно.

Сонирхуулахад, цаазаар авах ялыг халахаас өмнө төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчирхийлэх, зандалчлах, геноцид үйлдэх, терроризм үйлдэх гэсэн долоон төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноодог байв. Гэвч судлаачдын дүгнэлтээр, манай улсад гүйцэтгэсэн цаазын ялны эздийн дийлэнх нь сайн өмгөөлөгч авах санхүүгийн боломжгүй, ядуу хүмүүс байсан гэдэг.

Мөн олон улсын байгууллагын шинжээчид “Хөдөлшгүй баримтаар хүний гэм буруутайг тогтоож чадахгүй байна” гэж манай улсыг үзсэн байдаг. Түүнчлэн ялтныг хэзээ, хэрхэн цаазаар авах ялыг гүйцэтгэн хөнөөсөн нь нууц байдаг тул ихээхэн маргаан дагуулдаг байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *