З.Нарантуяаг үгүйлж, Б.Баярсайханыг адалсан ЗАВХАНЧУУД

0

Завханчууд төрд ямар төлөөлөл байхаас бидний ахуй амьдрал, нийгмийн байдал ихээхэн хамаардаг гэдгийг хожуу ч гэсэн ухаарав бололтой. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, үнийн өсөлт нь ийнхүү ухаарал хайрлав бололтой. Чингэхдээ завханчууд өдгөө өөрсдийг нь төрд төлөөлж байгаа Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдээ адалж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг ихээхэн үгүйлж байгаагаа яриад эхэлжээ.

Яаж ч бодсон Б.Баярсайхан, З.Нарантуяа хоёрыг харьцуулах ямар ч аргагүй. Тэнгэр газар шиг ялгаатай. З.Нарантуяа бол төрийн албаны дадлага туршлага, мэргэжил боловсрол, зангараг гээд аль ч талаараа Б.Баярсайханыг дагуулахгүй хүн. Үүнтэй хүн бүр санал нийлнэ. Аливаа сонгууль санамсаргүй ялалт ялагдлаар дүүрэн байдгийн нэг л болсон байх. Тухайн үед Б.Баярсайхан гишүүнийг Завхан аймгаас парламентад ороод ирнэ гэж бодох нь бүү хэл зүүдлээ ч үгүй гэх хүн олон бий. Тиймдээ ч тэд өнөөдөр “Ямар гээчийн сонголт хийхээрээ” хэмээн халаглаж байна. Цаст уулынхан алдаа гаргах нь ховор ч энэ удаад яах аргагүй алдаа гаргаснаа гурван жил эдэлж байгаа гэх. З.Нарантуяа бол аливаа асуудлыг чимээгүйхэн бодлогын түвшинд шийддэг байсан бол Б.Баярсайхан цахим ертөнцөд шоудахаас үл хэтэрнэ. Б.Баярсайханд төрийн албанд түр ажиллахдаа салбарыг самарсан нимгэн намтар л бий.

Аливаа хүний сурсан мэдсэн зүйл, ажиллаж амьдарсан дадал туршлага гэдэг юу юунаас үнэ цэнтэй гэдгийг энэ хоёр эрхмийн амьдралын намтар, хийж бүтээсэн зүйлээс харагдана. Хооронд нь жиших аргагүй зүйл ч олон бий.

Тухайлбал, 1991 онд Б.Баярсайхан гишүүнийг Улсын багшийн дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөж байхад гишүүн асан З.Нарантуяа ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультетыг Эрх зүйч мэргэжлээр төгсөж байв. Б.Баярсайханыг МУИС-ийг Эрх зүйч, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх курсыг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгсөж, Удирдлагын академи хэмээх наргиа цэнгээний   газарт нийгмийн ухааны магистр хамгаалж байхад З.Нарантуяа Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд Төрийн удирдлагын магистр хамгаалж байв гээд харьцуулах аргагүй. Нэг жингийн туухай дээр тавих аргагүй хоёр хүний нэгийг нь адалж, нөгөөг нь үгүйлэхгүй яахав.

Тэгвэл Б.Баярсайханыг цэцэрлэгт Хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлж байхад З.Нарантуяа Төв банкинд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж байв. Б.Баярсайханыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группэд РR менежер, Ийгл ТВ-ийн борлуулалт, маркетингийн албаны дарга, Пресс Клубүүдийн Холбооны ерөнхийлөгч гэх мэт ажиллаж байхад З.Нарантуяа Төв банк буюу Монгол банкны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал хүртэл дэвшин ажиллаж, улмаар “Монгол шуудан” банкны Дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх мэт алба хашиж байсан гэхээр нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах байх. Улс төрийн албан тушаал талаасаа ч тэр, төрийн албаны талаасаа ч тэр яах аргагүй илтэд илүүрхэнэ.

Сүүлийн үед болж байгаа үйл явцаас харахад л З.Нарантуяа банк санхүүгийн салбарт бүхий л амьдралаа зориулсан байж олны өмнө ил гарч шоудахыг хүсэхгүй стратеги боловсруулж суугааг АН-ынхан хэлж байна. Гэтэл Б.Баярсайхан боловсролын салбарын богинохон намтартай байж боловсрол, хүүхэд хэмээн ихэд ярих болж. Үнэн хэрэгтээ БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар түр ажиллахдаа салбараа самарсан гэдгийг сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа олны өмнө нээлттэй хэлсэн. Тиймээс “Би Төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн албанаасаа бууж байсныг бодоход чамгүй хорчин гэдгийг харж болно. Ц.Цогзолмаагийн хувьд бол мэргэжлийн улстөрч хүн шүү дээ. Гэтэл улс төрд, төрд ямар ч намтаргүй нэг нөхөрт хөөгдөж байна гэхээр Б.Баярсайхан ямархан том хорчин болохыг харуулна. МАН-ынхан намын нэр хөөдсөн ийм хүнийг хэрхэвч өөд гаргаж болохгүй гэдгээ нэгэнт мэдсэн байх.

Ямартай ч завханчууд Б.Баярсайханыг адалж, З.Нарантуяаг үгүйлж байгаагаа илэрхийлж байгаа учраас ирэх 2024 оны сонгуулиар Б.Баярсайхан гишүүн Завхан нутгийг зорихын ч хэрэггүй биз. Ядахад хамтрагч нь Ц.Цэрэнпунцаг шүү дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *