МАН засагласан 7 жилд 67 хүнийг сайдаар томилжээ

0

Монгол ардын нам 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш нийт долоо дахь жилдээ эрх барьж байна. Тэгвэл Цогц хөгжлийн үндэсний төв ТББ нэгэн сонирхолтой тоон судалгааг гаргажээ. Тэдний судалгаанд МАН-ын эрх барьж буй долоон жилийн хугацаанд нийт 67 хүнийг сайдаар томилсон гэх мэдээлэл байсан юм.

НЭГТ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016-2017 он.

Түүний Засгийн газрын үед нийт 14 сайдыг томилсон билээ. Энэ үед Шадар сайдаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилогдсон байдаг. ЗГХЭГ-ын заргаар Ж.Мөнхбат байсан билээ. Мөн БСШУ-ны сайд Ж.Батсуурийг 2017 оны зургаадугаар сард Г.Чулуунбаатараар сольсон билээ.

ХОЁРТ. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017-2020 он.

Тэрбээр шинэ Засгийн газрынхаа 14 сайдтай уг албан тушаалд суусан билээ. Энэ үед Шадар сайдаар Ө.Энхтүвшин байсан юм. Харин ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар байв. Энэ хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдыг хоёр удаа сольсон байдаг. Тодруулбал, анхны байгуулсан Засгийн газарт нь Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайд байсан билээ. Харин 2018 онд Я.Содбаатарыг томилж, дөрвөн сарын лараа Б.Энх-Амгаланг томилсон байдаг. Түүнчлэн 2019 онд Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон билээ.

Харин 2020-2021 онд түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас бусад бүхий л сайдыг сольсон байдаг. Соёлыг яамыг тусад нь салгаж, нийт 15 сайдтай болсон билээ.

Гуравт. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл.

Цар тахлын үеэр У.Хүрэлсүх Засгийн газраараа огцорсон. Шалтгаан нь дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд халдвар авсан шалтгаанаар тусгаарлахаар авч явсан үйл явцаас үүдэлтэй.

Үүний дараагаар ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бий болсон юм. Ингэхдээ 15 сайдтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Явцын дунд 2022 оны нэгдүгээр сард БОАЖ-ын сайд Г.Уртнасанг ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнээр сольсон байдаг. Энэ үед Засгийн газар Ерөнхий сайдаас гадна давхар дээлтэй дөрвөн гишүүнтэй байв.

Улмаар 2022 оны наймдугаар сард Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Ингэхдээ дөрвөн шинэ сайдтай болсон билээ. Улмаар бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, давхар дээлтэй нийт 13 гишүүнтэй болсон байв.

Харин одоогийн бүрэлдэхүүнийг сүүлийн зурагт харуулав. Ингэхэд нийт гурван удаа Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан нь харагдаж байгаа билээ. Ийнхүү Засгийн газар давхар дээлтэй нийт 16 гишүүнтэй болоод байна.

Дөрөвт. 7 жилийн хугацаанд хамгийн олон сайдын суудалд суусан эрхмүүд.

Энэ хугацаанд хамгийн олон удаа сайдын суудалд суусан хүмүүсийг доор жагсаав. Үүнд,

  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Эрүүл мэнд, БОАЖ болон ХНХ-ын
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Сангийн, Эдийн засаг, хөгжлийн болон Шадар
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Сангийн болон Эрчим хүчний
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ХЗДХ болон ЗТХ-ийн
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар: ЗТХ-ийн болон Шадар
  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Боомт хариуцсан болон ХНХ-ын
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эрчим хүч болон БХБ-ын
  • УИХ-ын гишүүн С.Чинзориг: ХНХ болон Эрүүл мэндийн сайдаар тус тус жагсаж байна.

МАН эрх барьсан сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн их сайдын томилгоог одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийжээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд нийт 32 хүнийг сайдаар томилсон байна. Энэ нь эрх барьсан долоон жилийн хугацаанд томилогдсон нийт сайдын тооны 50 орчим хувьтай тэнцүү билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *