“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙНХАН 47000 МОД ТАРЬЖЭЭ

0


“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙНХАН 1 САЯ МОД ТАРИНА
Тэрбум мод” хөдөлгөөний бүртгэлийн сангийн тооллогоор хөдөлгөөний хүрээнд энэ оны 10 дугаар сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд 26.1 сая мод тарьсан талаар холбогдох албанаас мэдээлсэн. Улс даяар өрнөж эхлээд хоёр жил болж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн албан байгууллага, иргэд энэ намрын мод тарих ажлаа эхлүүлээд байна. Энэ удаад бид Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ирүүлсэн мэдээллийг Мод тарих үндэсний өдөртэй холбогдуулан онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нэгдэж 1 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Өнгөрөгч 2022 онд нийт 27 мянган мод тарьсан бол энэ жил 20 мянган мод тарьж, ургуулахаар ажиллаж байна. Мод тарих үндэсний өдрөөр тус компанийн 1500 гаруй ажилтнууд Хараа голын Алтан хундагын тохойд 13500 мод, бут, Төмөр хүний орчинд 720 нарс мод суулгалаа. Үргэлжлүүлэн Дархан- Уул аймгийн Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд 2,500 мод, Төмөртолгой уурхайд 500 мод Төмөртэй хүдрийн уурхайд 1,500 нарс мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав
Улсын хэмжээнд мод үржүүлгийн 440 орчим газарт 62.6 сая тарьц суулгацын нөөц бүрдэж, “Тэрбум мод” хөдөлгөөнийг зарлан хэрэгжүүлснээс хойших хугацаагаар тооцон авч үзэхэд мод, тарьц суулгацын нөөц 4-5 дахин нэмэгдээд байгаа юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд мөн сүүлийн жилүүдэд тарьж, ургуулж байгаа модны тоо нэлээд нэмэгдэж байгаа төдийгүй орон нутаг Дарханы төмөрлөгийн үйлдвэр хамтран Төмөр хүн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ийнхүү ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *