О.ДАВААХҮҮ: ЦУС ӨТГӨРСӨН ҮЕД ЯДАРЧ СУЛЬДАХ, МАРТАМХАЙ БОЛОХ, НОЙРГҮЙТЭХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ 

0

“Ла Сантэ” эмнэлгийн Сэргээн засах судлалын эмч О.Даваахүүгээс зүрх судасны өвчлөл, цусны өтгөрөл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.

-Сүүлийн үед нас зүрх нь гэнэт хаагдаж нас барсан тохиолдол нэлээд гарч байна. Энэ нь цус өтгөрөлтэй холбоотой гэсэн ойлголт иргэдийн дунд  байна. Зүрх судасны өвчлөл цус өтгөрөлттэй ямар хамааралтай вэ?

-Цус өтгөрөх нь артери венийн судсанд цусны бүлэгнэлт үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өтгөн цусыг бие махбодид гүйцэт шахаж эргэлдүүлэхийн тулд зүрх маш ихээр хүчтэй ажиллах хэрэгтэй болдог гэсэн үг.  Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг. Сүүлийн жилүүдэд зүрх судасны гэнэтийн нас баралт улам залуужиж байгаа нь  монгол хүмүүсийн дунд залуу наснаас эхлэн цус өтгөрч байгаатэй холбоотой.

-Цус өтгөрөх шалтгаан юу вэ?

-Хэд хэдэн шалтгааныг нэрлэж болно. Жишээ нь амьдралын буруу хэв маяг буюу ус бага уух, өөх тостой, шарсан хуурсан хүнд хоол хэрэглэх, архи тамхины хэрэглээ их байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг нийтлэг шалтгаанууд байгаа. Энэ бүх буруу хэмнэл чинь явсаар байгаад таргалалт, чихрийн шижин, цусны зарим өвчлөлүүдэд хүргээд энэ нь эргээд цус өтгөрөх шалтгаан болж байна. Мөн энд Ковидын дараах цус өтгөрөлтийг нэрлэж болно.

-Цус өтгөрөлттэй байгааг хэрхэн мэдэх вэ?

-Амьсгаадах, ядарч сульдах, мартамхай болох, нойргүйтэх, нойроо дийлэхгүй нозоорох, сэтгал санаа тавгүйрхэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Ийм шинж тэмдэг илрээд байхад тоохгүй явсны улмаас судасны хана хатуурах, бөөр шээсний замын эмгэг, артерийн даралт ихсэх, тархинд цус харвах гэх мэт маш олон эмгэгт хүргэдэг. Эдгээр шинж тэмдгүүдээс гадна цусны шинжилгээ өгч мөн илрүүлж болно.

-Цусаа өтгөрүүлэхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

-Юун түрүүнд амьдралын зөв дадал хэвшилтэй болох ёстой. Үндсэн 3 аргыг хэлье.

  1. Ус зөв уух /кг жиндээ 30мл-ээр бодож өглөө 640мл бүлээн усыг залгилж уугаад үлдсэнг нь өдрийн турш аажим шимж уух/
  2. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх/ Ингэснээр бодисын солилцоо сайжирч олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна/
  3. Биед тэжээллэг хоол хүнс хэрэглэх. Эслэг ихтэй, 5 өнгийн ногоогоор баялаг хоол идэх. Шарсан хуурсан, түргэн хоолноос татгалзах/

Үүнээс гадна тамхи, архи гэх мэт хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Мөн цус шингэлэх эмийг эмчийн зааврын дагуу уухыг зөвлөе. Ялангуяа 40-өөс дээш насныхан тогтмол ууж байх хэрэгтэй.

 -Цус өтгөрөлтийн эсрэг ямар эмчилгээ зөвлөх вэ?

-Манай “Ла Сантэ” эмнэлэгт хийдэг эмчилгээ үйлчилгээнээс 2 төрлийн эмчилгээг санал болгож байна. Эхнийх нь Японы АТ1400 ЕХ цахилгаан ор байгаа. Энэ ор нь таны цаг хугацааг хэмнэж, хурдан хугацаанд биеийг эрүүлжүүлэх, цусыг шингэлэх,  дархлааг дэмжин бодисын солилцоог сайжруулан олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Дараагийнх нь ДАНА-7 аппарат байгаа. Энэ нь бүх биеийн мэдрэлжүүлэлтийг сэргээдэг. Мөн хэсэгчлэн булчинд цахилгаан массаж хийснээр таны бодисыг солилцоог сайжруулж цус шингэлэх, дархлааг дэмжих сүпер эмчилгээ болдог. Дээрх 2 аппарат эмчилгээнд нэг удаа болон курсээр орж болдог. Хэдийгээр эмчилгээнд орсон ч эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй.

-Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *