ТӨСӨВ: Хэнтий аймагт бусад аймгуудаас дунджаар 4-5 дахин их хөрөнгө оруулалт төсөвлөжээ

0

Засгийн тэргүүн хүчтэй байна. Сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхийг эрмэлзэх нь аль улс төрчид байх л асуудал. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ бол Хэнтийн Ерөнхий сайд биш. Монгол улсын Ерөнхий сайд.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт Сангийн сайд Б.Жавхлан өргөн мэдүүлээд буй. Сонгуулийн жилийн төсөв гэдгээрээ онцлогтой ирэх жилийн төсвийн орлогыг өмнөх оноос 4,5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол төсвийн зарлагыг 5,6 их наяд төгрөг байхаар төсөөлжээ.

Тодруулбал энэ жилийн буюу 2023 оны улсын төсвийн орлогыг 20,8 их наяд байхаар тооцсон бол ирэх онд буюу 2024 онд 25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ. Харин энэ онд 21.8 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцсон бол ирэх онд 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцож төсвөө төсөөлжээ.

Үндсэндээ энэ онд 1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан бол ирэх оны төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар нэмэгдүүлжээ.

Харин 21 аймагт нийт 5,73 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт тусгагдсан ч тэгш бус хуваарилсан байна. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг болох Хэнтий аймагт нийт хөрөнгө оруулалтын 20 орчим хувь буюу бусад аймгуудаас дунжаар 4-5 дахин их хөрөнгө оруулалтыг буюу 1 их наяд 145,5 тэрбум төгрөг тусгажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *