Очир дагинас” ХХК химийн бодисоо бохирын цооногт асгасан гэх мэдээллийг захирал нь үгүйсгэв

0

Энэ сарын буюу аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим тодорхойгүй угаар, газын үнэр хот даяар тархсан. Уг мэдээллийг eguur.mn мэдээлллийн агентлаг “Нэг дороос” агуулгаар нэгтгэн хүргэж байна.


НЭМЭЛТ: 20.45 цаг

“Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо шугамын хоолой руу асгасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж эхэлсэн хуулийн байгууллагынхан 20.30 цагт гарч явцгаав.

Тэд өдрийн 13.30 цагаас 20.30 хүртэл бүтэн долоон цагийн турш эл компанид ажилласан юм.

Хуулийн байгууллагынхан явсны дараа тус компанийн Гүйцэтгэх захирал гарч явахдаа “Хиамны үйлдвэрт юу байдаг юм. Юу гарах юм. Хиам хэрхэн яаж хийдгийг долоон цаг шалгалаа. Хиам яаж хийдэг юм. Амтлагч, давс хийх үү. Яаж шарах уу, шарсан хиамаа хэрхэн угаах уу, сойх уу гэх мэт зүйл асуулаа” хэмээн хариулж, дээрх мэдээллийг эрс үгүйсгэв.


НЭМЭЛТ: 19.20 цаг

-“Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо шугамын хоолой руу асгасан байж болзошгүй тул шалгаж эхэлжээ-

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *