Сураггүй болсон 61 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

0

Дэрс булан гэх газарт алга болсон 61 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Дэрст булан гэх газар өнгөрсөн сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болжээ. Тэд аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т байсан байна.  Онцгой байдлын ерөнхий газар эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын 29-нд 12:40 цагт хүлээн авчээ.

Эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс энэ сарын 1-нийг дуустал зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь энэ сарын 5-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс 10-ны өдөр тус тус дахин хүлээн авчээ.

             Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн 61 настай Э-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 15-ны 11:10 цагаас 18:12 цаг хүртэл Хушаатын гүүр гэх газраас Хадан хөндий гэдэг газар  хүртэл Орхон голын усаар 39 км-т завиар, голын эрэг дагуу 7 км-т явганаар, автомашинтай 22 км-т явуулжээ.Гэвч үр дүнд хүрээгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *