ОХУ-ын цэргийн баазууд эрчим хүчээ авдаг дэд бүтцэд халджээ

0

Украины арми ОХУ-ын Белгород муж дахь эрчим хүчний байгууламжид нисгэгчгүй нисэх онгоцоор халдсаныг Киевийн Аюулгүй байдлын алба өчигдөр /2023.10.15/ мэдэгдлээ. Халдлагын улмаас бүс нутагт цахилгаан тасарчээ. Белгород муж тоггүй болсон нь бодит байдал хэдийнэ хаалга тогшсоны илэрхийлэл гэж Аюулгүй байдлын албанаас мэдэгдэв.

Халдлагад өртсөн эрчим хүчний байгууламж нь Украины зүүн хойд Сумы мужтай хиллэдэг Краснаяа Яруга тосгонд байрладаг. Оросын цэргийн баазууд тус байгууламжаас эрчим хүчээ авдаг ажээ.

Бүс нутаг дээгүүр ниссэн 27 дроныг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулж чадсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Белгород мужийн захирагч Вячеслав Гладков нар мэдэгдэв. Краснаяа Яруга тосгоноос гадна ойролцоох Вязовое, Репяховка тосгонуудад ч бас Украины цохилтоос болж тог тасарсан байна.

Харин нөгөө талд ОХУ-ын арми Украины Херсон муж дахь эрчим хүчний дэд бүтцэд хоёр тэсрэх бөмбөгөөр цохилт өгчээ. Цохилтын улмаас бүс нутагт хэсэгчлэн тог тасарч, ус, үүрэн телефон, интернет тасалдсан байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр цахилгаан хангамжийг сэргээж чаджээ.

Дашрамд дурдахад, Украины арми өвлийн саруудад барууны түншүүдээсээ агаарын довтолгооноос хамгаалах системийг түрээсээр авч ашиглах болсон. “Халаалтын улиралд украинчууд энэ системийг ашиглах нь нэн ач холбогдолтой бөгөөд сайны дохио” гэж Агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат хэлэв. Халаалтын улирал гэдэг нь аравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд хүртэл үеийг хэлнэ.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *