АНУ, Европын хувьд Украинд туслах нь нэн тэргүүний зорилт хэвээрээ гэжээ

0

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен даваа гарагт /2023.10.16/ үг хэлэхдээ Украиныг дэмжих нь АНУ болон Европын хувьд нэн тэргүүний зорилт хэвээр байгаа гэж мэдэгджээ.

Тэрбээр Байдены засгийн газар дайн ямар ч хугацаанд үргэлжилсэн хамаагүй Украиныг дэмжинэ гэсэн байна. Мөн Йеллен “Дайны талбарт амжилт гаргаж чадна гэдгээ харуулсан байхад нь Украиныг эдийн засгийн шалтгаанаар дайнд ялагдахыг бид зөвшөөрч болохгүй” хэмээсэн.

Конгресст суудаг зарим Бүгд Найрамдах намын гишүүд Украинд санхүүжилт илгээх тал дээр эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикерт нэр дэвшиж буй Жим Жордан тэдний нэг юм.

Йеллен мэдэгдэлдээ Ойрх Дорнодод болсон асуудлын талаар яриагүй ч тэрбээр “Sky News” агентлагт ярилцлага өгөхдөө АНУ-д Израил, Украин аль алиныг нь дэмжиж чадна гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *