НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх талаар иргэдийн саналыг авч байна

0

Иргэн та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа бол өргөдлийг дэмжих саналд цахимаар гарын үсгээ зурах боломжтой. 

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхэд нийт 100 000 хүн санал өгсөн тохиолдолд уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзсэн. Иймд НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилж өнөөдрөөс иргэдийн саналыг авч эхэллээ. Цахим гарын үсэг байхгүй бол ДАН-гаар нэвтрэхэд дэмжсэнд тооцно. 

Иргэн та уг саналыг дэмжиж байвал https://petition.parliament.mn/Detail?id=c92c75e6-bfe9-46f4-a076-7e2e6e68b16a линкээр нэвтрэн орж саналаа өгөөрэй.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *