Зугаалж яваад алга болсон 61 настай иргэнийг олоогүй байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр зугаалж яваад алга болсон 61 настай эрэгтэй Э нь одоо хүртэл олдоогүй байна. Тухайн өдөр дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Аймгийн онцгой байдлын байгууллагаас есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй.
Эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлтийг ар гэрийнх нь зүгээс тавьсан тул энэ сарын 17-ны өдрийн 12:21 цагаас 18:20 цаг хүртэл Хушаат сумын “Хушаатын гүүр” гэдэг газраас Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэл “Орхон” голын усаар 64 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.