Төмөр замаар 23.8 сая тонн ачаа тээвэрлэжээ

0

 Төмөр замын тээврээр энэ оны эхний есөн сард 23.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.4 (22.7 хувь) сая тонноор өслөө.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 2.7 (46.1 хувь) сая, дамжин өнгөрөх ачаа 1.5 (67.1 хувь) сая, дотоод ачаа 437.2 (5.2 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлжээ. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны есдүгээр сард 2.7 сая тонн  болж, өмнөх сарынхаас 41.9 (1.6 хувь) мянган тонноор буурсан байна. Үүнд нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэр 22.1 (51.6 хувь) мянга,    барилгын материалын тээвэр 6.8 (3.2 хувь) мянга, цайрын баяжмалын тээвэр 6.5 (62.5 хувь) мянган тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Төмөр замаар энэ оны эхний есөн сард тээсэн уул уурхайн бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (31.3 хувь) сая, ХАА-н гаралтай бүтээгдэхүүн 47.4 (48.1 хувь) мянга, хар төмөр 40.5 (24.8 хувь) мянган тонноор өсөж, барилгын материал 563 (27.9 хувь) мянга, мод, модон материал 6.3 (12.5 хувь) мянган тонноор буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төмөр замын тээврээр зорчигч энэ оны эхний есөн сард 1.7 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 218.7 (11.6 хувь) мянган зорчигчоор багаслаа. Төмөр замын тээврээр зорчигчид өнгөрсөн сард 161.5 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 60.1 (27.1 хувь) мянган хүнээр багасав.

Тус салбарын тээврийн орлого энэ оны эхний есөн сард 826.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 305.2 (58.6 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Төмөр замын тээврийн орлого энэ оны есдүгээр сард өмнөх сарынхаас 7.8 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр буурч, 98.7 тэрбум төгрөг болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *