Шүүхээс 6 жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн Давж заалдах шатны шийдвэр гарсны дараа “бүрэн эрх”-ийн асуудлыг хөндөнө гэв

0

Өнгөрөгч долдугаар сар /2023.07/-д Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүгдэж, анхны шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жил хорих ял оноосон. Харин тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй тул одоогоор цагдан хоригдоогүй байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.10.23/ болсон МАН-ын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн талаар сэтгүүлчид асуулт асуухад, “Давж заалдах шүүхийн шийдвэрийн дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай. Харин Ё.Баатарбилэг гишүүнийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэж бид ойлгож байгаа. Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж хууль тогтоох ажил болоод УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцохгүй байгаа” гэж тайлбарыг Д.Тогтохсүрэн өглөө. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *